• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

” Хүн бүрт боломж олддог “ сарын аянд хамтран оролцлоо

Аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан 105, хорих ангиас суллагдсан 27, захиргааны хяналтаас чөлөөлөгдсөн 78 иргэнийг нийгэмшүүлэх зорилгоор "Хүн бүрт боломж олддог" сарын аянг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 27 иргэнийг сургалтад хамрууллаа. ХЭҮК-ын ажилтан Б.Ариунжаргал олон улсын хүний эрхийн өдрийн тухай, ХЭҮК-ын тухай, ХЭҮК- т хэрхэн өргөдөл гомдол гаргах тухай мэдээллийг хүргэж ажиллаа. Түүнчлэн хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг зааж комиссоос бэлтгэн гаргасан ном, гарын авлага, материалыг тараалаа.