• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх" өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдав

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уг ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбоо хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх” өдөрлөг арга хэмжээг 2017 оны 12 сарын 1 өдөр ЗДТГ-ын уулзалтын танхимд зохион байгуулагдаж ХЭҮК-ын ажилтан Говь-Алтай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний эрхийн ерөнхий ойлголт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх сэдвээр хичээл зааж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх "брошур, гарын авлага материал тарааж ажиллав.