• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Шударга ёс-хүний эрх” уралдаант дэвжээ тэмцээн

Хүний эрхийн олон улсын өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗ, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, эрх зүйн туслалцааны төв, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,  Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь ажилтан, Хуульчдын холбооны аймаг дахь салбартай хамтран  Ардын дуу бүжгийн "Алтай” чуулгад "Шударга ёс-хүний эрх”  уралдаант дэвжээ тэмцээнийг Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдийн дунд зохион байгууллаа.  Тус дэвжээ тэмцээнд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн  6 баг оролцож, 1 дүгээр байранд 2 дугаар сургуулийн "Цаг хугацаа” баг  түрүүлж, 2 дугаар байрт АШУҮИС-ийн  аймаг дахь АУС-ийн Лицей ахлах сургуулийн Anti-c баг, 3 дугаар байрт МСҮТ-ийн Хууль сахиулагч  баг тус тус шалгарч  Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.   Тусгай байруудад Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн "Хантайшир баг” , 1 дүгээр сургуулийн "Их засаг” баг, 3 дугаар сургуулийн "SPECIAL” баг шалгарч дурсамж мөнгөн шагналаар шагналаа.