• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГА-ны ажилтан, алба хаагч нарт “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн нь ШШГА-ны хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 19 –ны  өдөр тус албаны ажилтан, алба хаагч нарт "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт хийлээ. Уг сэдвээр үргэлжлүүлэн олон улсын гэрээ тус бүрээр буюу "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол зэргийг нарийвчлан судалж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх элчин сайд хөтөлбөр гэх мэт сургалтуудыг хамтран зохион байгууллахаар боллоо.