• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байр, Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд тус тус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар бүхий хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ажилтан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдийн Монгол улсын хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах , хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хяналт шалгалтын ажлыг Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд тус тус зохион байгуулав.