• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говь-Алтай аймаг

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь хүний эрхийн үндэсний комиссын орон нутгийн ахлах мэргэжилтэн Б.Ариунжаргал нь 2019 оны 01 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдснөөр тус аймагт хүний эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 2020 оны 06 дугаар сар хүртэл сул орон тоотой явсан билээ. 2017 онд шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу сул орон тоог нөхөн бүрдүүлж төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн сургалт сурталчилгаа, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Наранбаатарыг Комиссын даргын 2020 оны 06 дугаар сарын 22 өдрийн Б/46 дугаар тушаалаар томиллолоо. Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2001 оны 2 дугаар сарын 2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн гэж үздэг. 2001 оны 2 дугаар сарын 20-нд Комиссын Ажлын албыг анх байгуулжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албыг Тамгын газар болгон өөрчилсөн.

Тамгын газар нь Комиссыг тасралтгүй, хэвийн жигд үйл ажиллагаагаар хангах, дарга, гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Говь-Алтай аймаг дахь орон нутгийн хүний эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нь Ажлын 5 өдөр иргэд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна иргэн аж ахуй нэгжээс гаргасан өргөдөл гомдлын хүрээнд хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулж шаардлагатай тохиолдолд зөвлөмж, шаардлага хүргүүлэн ажилладаг.

Цахим шуудан: govi-altai@nhrcm.gov.mn
Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Нутгийн Удирдлагын ордон 105 тоот өрөө ажлын утас: 70484322, гар утас: 91203824,

121-130 of 130.

Аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн гишүүдтэй уулзлаа

ХЭҮК-ын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Ариунжаргал 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн улаан загалмайн хорооны ...
Дэлгэрэнгүй унших

Есөнбулаг сумын Жинс багийн иргэдийн нийтийн хуралд оролцлоо

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинс багийн иргэдийн нийтийн хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн ...
Дэлгэрэнгүй унших

Малчин иргэдтэй уулзлаа

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын наран багийн иргэдийн нийтийн хурал нь 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдөр багын ...
Дэлгэрэнгүй унших

Хүний эрхэд суурилсан хандлага сургалтад хамтран оролцлоо

Говь-Алтай аймгийн "Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-аас Азийн сантай хамтран 2015 оны 07 дугаар сарын 03 –ны өдөр ...
Дэлгэрэнгүй унших

Говь-Алтай аймгийн ШШГА-ны алба хаагчдад Хүний эрхийн сургалт явуулав

Говь-Алтай аймгийн ШШГА- наас тус албаны хаагчдад Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт агуулга хэрэгжилт / ...
Дэлгэрэнгүй унших

"Хөдөлмөрлөх эрх" сэдэвт бүсийн сургалтанд оролцлоо

МҮЭ-ийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтарсан " Хөдөлмөрлөх ...
Дэлгэрэнгүй унших

Цагдаагийн газрын алба хаагчдад хүний эрхийн сургалт хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн газрын ...
Дэлгэрэнгүй унших

Нээлттэй хаалганы өдөрт оролцлоо

Монгол улсад Өмгөөллийн байгууллага байгуулагдсаны 87 жилийн ойн баяр Говь-Алтай аймгийн өмгөөллийн зөвлөлөөс нээлттэй хаалганы өдрийг 2015 оны ...
Дэлгэрэнгүй унших

"Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье" зөвлөлдөх уулзалт

Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, ХГБХХ, Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр тус тус хамтран баруун бүсийн Цагдаа, Хүүхдийн ...
Дэлгэрэнгүй унших

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Говь-Алтай аймагт тулгамдаж буй хүний эрхийн асуудал, Комисс-иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг 2015 оны ...
Дэлгэрэнгүй унших