• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь сургалт зохион байгуулав

Комиссын орон нутаг дахь ажилтан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын удирдлага, албан хаагчдад "Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь" сэдвээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сургалт зохион байгуулав.

Сургалтын зорилго ажил олгогч ажлын байрны бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамд тусгахад зорилго оршино.

Сургалтын үр дүнд тус газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б. Оргил энэ асуудлаар хөдөлмөрийн дотоод журамдаа нарийвчлан шинэчлэн оруулах тухайгаа илэрхийлэв.

Тус сургалтыг зохион байгуулахдаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зөвлөмжийг сахин зохион байгууллаа.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...