• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ БА ДЭМЖЛЭГТ ХАРИЛЦААТАЙ ГЭР БҮЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Гэр бүлд хүнд хэлбэрийн нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүлийн нэг хүн хөдөлмөр эрхлэх болон нийгмийн харилцаанд ороход бэрхшээлтэй байдаг. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрхэм чанар, сонголт хийх боломж нь гэр бүл, асран хамгаалагчаас шууд хамааралтай.

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн холбооноос 2021 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан "АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ БА ДЭМЖЛЭГТ ХАРИЛЦААТАЙ ГЭР БҮЛ" сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажилтан хамрагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчдын хүний эрх, мэдлэг, стресс менежментийн ойлголтыг нэмэгдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах цаашлаад тэд хүний эрхийн хамгаалагч байх давуу талтай юм.

Хөгжлөөс хэн ч үлдэх хоцрох ёсгүй.

234641911_270758594480760_8263104695729987380_n.jpg