Өнөөдөр /2020.11.23/ Дархан-Уул аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр Дархан, Орхон, Хонгор, Шарын-Гол гэсэн 4 сумын 51 оюутныг гэрт нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд дотуур байранд 751 оюутан амьдардаг бөгөөд дотуур байранд байгаа бүх оюутнуудыг 11 сарын 16, 11 сарын 23-ны өдөр 2 удаа КОВИД-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой Комисс

