• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сургалтыг түгээв

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хүсэлтийн дагуу сургалтын төлөвлөгөөний хүрээнд Судан улс руу Энхийн сахиулах үйл ажиллагаанд явах нийт бие бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э.Болортуяа 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвийн хүрээнд 1 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

Тус сургалтын зорилго нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь хэсэгт “Олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах”, хүний эрхийн боловсролыг түгээхэд оршино.

Сургалтын явцад албан хаагчдын эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд ойлголт хандлагыг сонсох, харилцан санал солилцох, асуулт хариулт өрнүүлэв. Сургалт түгээсний дараа сургалтын үр дүн, ойлголтыг үнэлэх үүднээс оролцогч нар харилцан ярилцаж идэвхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж оролцсон үр дүнд суурилсан сургалт болов.