• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэг өрх, нэг хаалганаас- Нэг иргэн

Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд 28300 өрхтэй. Аймгийн Онцгой Комиссоос нийт 22051 иргэнийг КОВИД-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд 20 тохиолдол эерэг батлагдсан. Аймгийн Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамтай хамтран "Нэг өрх, нэг хаалганаас- Нэг иргэн"-ийг PCR шинжилгээнд хамруулахыг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 08:00-22:00 хооронд 3 өдрийн турш нийт 18 цэгээр авч байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг Хэвлэл мэдээллийн алба