• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сонсголгүй иргэдэд зориулсан Дохионы хэлний видео дуудлага ажиллаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай конвенцийн 9 дүгээр зүйл f. хэсэгт "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зохих хэлбэрийг хөхиүлэн дэмжих", Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт "Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ" гэж тус тус заасан байна.

Ковид-19 цар тахлын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалтай холбогдуулан Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд "ДОХИОНЫ ХЭЛНИЙ ВИДЕО ДУУДЛАГА" фэйсбүүк хуудсаар мэдээлэл өгч байна.

Сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй иргэн Та 103, 108, 119 болон бусад яаралтай тусламж үйлчилгээ авах хэрэгтэй бол "Дохионы Хэлний Видео Дуудлага"-аар Дохионы хэлний орчуулгын үйлчилгээ аваарай.