• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсролыг түгээх

Комиссын орон нутаг дахь ажилтан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнд "Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь" сэдвээр цахим сургалт зохион байгуулав.

Сургалтын зорилго ажил олгогч ажлын байрны бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамд тусгах, хүний эрхийн боловсрол олгоход зорилго оршино.

Тус сургалтыг зохион байгуулахдаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зөвлөмжийг сахин зохион байгууллаа.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...