• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн тухай

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх.

Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй.

Дархан-Уул аймагт албан бус тоогоор 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйл "Хүүхэд бүр энэ конвенцэд заасан эрх эдэлнэ. Хүүхэд хэн болох, хаана амьдардаг, эцэг эх, асран хамгаалагч нь хэн болох, ямар ажил хийдэг, ямар хэлээр ярьдаг, ямар шашин шүтдэг, хүйсийн байдал, соёл, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран энэ конвенцид заасан бүх эрхийг тэгш эдлэх эрхтэй."

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч улсууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусад хүүхдийн нэгэн адил хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээ авна." гэж тус тус заасан байна.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажилтан санаачлан Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны зохицуулагч Б.Отгонтуяа нартай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн
эрх" гэсэн сэдвийн хүрээнд тэдний эрхийг хөндлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь нэр төртэй амьдралын сайн сайхныг бүрэн эдлэхийн тулд тусгай халамж, боловсролд хамрагдаж боломжтой хэмжээгээр бие даах, нийгэмших эрхийг нэмэгдүүлэх, тэдний онцлог байдлыг хүндэтгэх, хөгжих эрхийг хангах, нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтыг арилгах, ямар нэг ялгаваргүй, адил тэгш эдлэх эрхтэй болохыг уриалж байна.

Бидний ажилд хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Ивээл бүлгийн гишүүн Ж.Ариунзаяа түүний хөөрхөн охинд гүнээ талархал илэрхийлье.