• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдрөөс эхлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөнө

Монгол Улс өнөөдрөөс (2021.07.01) эхлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг даган мөрдөнө.

Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "хүний эрх хамгаалагч" гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг; гэж заасан байна.

Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулинд зааснаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид "Комисс" гэх/ дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо /цаашид "Хороо" гэх/ ажиллана" гэж заасан байна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16377?lawid=16377