• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Засаг дарга Комиссын орон нутаг дахь ажилтныг хүлээн авч уулзлаа

Олон улсын хүний эрхийн энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга О.Батжаргал Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар орон нутаг дахь хамтын ажиллагаа болон хамтран хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар болон орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл солилцлоо. Орон нутгийн удирдлагын зүгээс цаашид хүний эрхийн чиглэлээр хамтран, дэмжин ажиллахаа илэрхийллээ.