• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ИТХ-тай хамтран нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Комиссын орон нутаг дахь ажилтан аймгийн ИТХ-тай хамтран Ковид-19 цар тахлын үед тулгамдаж байгаа зарим асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд Ковид-19 цар тахлын үед халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох, төрийн албан хаагч болон иргэдийн дунд харилцааны зөрчил үүсч иргэд бухимдаж цахим хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх зэрэг асуудал цөөнгүй үүссэн. Үүнээс шалтгаалан дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед "Хүн Хүндээ Хүндэтгэлтэй Хандаж цар тахлыг хамтдаа даван туулах нь" чухал байгаа бөгөөд цахим нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна. Бид өмнө нь видео хэлбэрээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бол энэ удаад хүн бүр харилцаа хандлагатаа анхаарч хариуцлагатай, ёс зүйтэй байх талаар уриалсан постерийг бэлтгэн хүргэлээ. Мөн иргэд санал хүсэлт болон хүний эрхийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах, гомдол гаргах боломжтой /70000-222, 70523422, 70520001/ бүхий тусгай дугаарыг түгээж аймгийн хэмжээнд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.