• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ИТХ-тай хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулагдлаа

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзоригтой уулзаж Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож иргэдийн дунд үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдалд анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөгөө боловсруулав. Уулзалтаар 12 төрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Комиссоос бэлтгэн гаргасан хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг танилцуулан, Ковид-19 цар тахлын үеэр хүний амь нас аюулгүй байдлыг хамгаалах, хөл хориог сахиулахтай холбоотой хүний эрхийн асуудлын талаарх холбогдох сэтгүүл, гарын авлагыг өгч мэдээлэл солилцлоо.