• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ИТХ-тай хамтран Ковид-19 цар тахалтай холбогдуулан цахим зөвлөгөөг хүргэж байна

Комиссын орон нутаг дахь ажилтан аймгийн ИТХ-тай хамтран Ковид-19 цар тахлын үед тулгамдаж байгаа зарим асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдол хэрхэн хаана хандах, шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ, бага насны хүүхдийн өвчлөл түүнээс сэргийлэх зэрэг асуудлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарийн зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна. Орон нутгийн хувьд халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд эмнэлгийн ор, эмч сувилагч нарийн ачаалал, хүний нөөцөөс шалтгаалан иргэд гэрээр эмчилгээ хийлгэж, гэрийн тусгаарлалтад өрхөөс олгож буй эм, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг гаргаж байгаатай холбогдуулан 3 төрлийн видео бичлэг бүхий зөвлөгөө, мэдээллийг аймгийн ИТХ болон ХЭҮК Дорноговь аймагт гэсэн пэйж хуудсаар дамжуулан хүргэж байна.