• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Прокурорын газартай хамтран ажиллаж байна

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Комиссын орон нутаг дахь ажилтан Аймгийн Прокурорын газартай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон Цагдаагийн газрын алба хаагчдад жил бүр төлөвлөгөөнд тусгагдсан сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтад нийт 30 гаруй албан хаагч оролцсон бөгөөд "Эрүү шүүлтээс ангид байх эрх" ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдлаа. Мөн орон нутгийн телевизэд сургалтын үйл ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл хүргэлээ.