• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны эрхийн асуудлаар сургалт зохион байгууллаа

2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Комиссын орон нутаг ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ Дорноговь аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудад өртөөчилсөн хэлбэрээр тус хороотой хамтран "Ахмад настны эрхийн асуудал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад оролцогч ахмадуудын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, замын хөдөлгөөнд оролцох, орон сууцанд амьдрах, үр хүүхэд гэр бүлийн гишүүдээс дарамт хүчирхийлэлд өртөх, тэтгэврээ өөрөө захиран зарцуулах боломжгүй, ахмад настнуудад чиглэсэн арга хэмжээнд оролцох сонирхол их байдаг хэдий ч хүүхдүүдийн зүгээс оролцуулах дургүй байдаг, үр хүүхэд нь өндөр настай аав, ээжийгээ хайхардаггүй гэх зэрэг байдлаар тулгамдсан асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.