• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны эрхийн асуудлаар хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Аймгийн Ахмадын хороотой Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ "Ахмад настны эрх"-ийн асуудлаар хамтарсан сургалт, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа 2021 оны 11 сарыг дуустал зохион байгуулагдах бөгөөд сургалтад хамрагдсан ахмадуудаас гаргасан санал, хүсэлтийг үндэслэн тодорхой ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ахмадын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, тэтгэврээ өөрөө захиран зарцуулах, нийгмийн соёлын үйл ажиллагаанд оролцох, хүртээмжтэй орчин, гэр бүлийн харилцаа хандлага, зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын харилцаа хандлага зэргээс шалтгаалж эрхийн зөрчил үүсч байгаа талаар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.