Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр "Хүний эрх”,
"Хүний эрхэд суурилсан хандлага” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Бичил уурхай эрхлэгч 100 гаруй иргэн хамрагдсан ба сургалтын дараа
иргэд ганцаарчлан уулзаж өөрт тулгамдаж байгаа асуудлын талаар хандаж зөвлөгөө
авлаа. Сургалтыг ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.
Нандин-Эрдэнэ хийлээ.
Бичил уурхай эрхлэгч иргэдэд
тулгамдаж буй асуудлын талаар "Эх орон хамтын хүч” төрийн бус байгууллагын
тэргүүн Л.Лхагватай уулзаж ярилцлаа. Уулзалтаар "Бичил уурхай эрхлэгч” иргэдийн хувьд
амьдралаа залгуулахын тулд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэвч жонш худалдан авах
үнэ буурсан, хөдөлмөрийг хөнгөвчлөх төрөөмж шаардлагатай зэргээс гадна Монгол улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар
тогтоол "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д өөрчлөлт оруулах
тухай асуудлыг хөндөж байлаа.
Сургалтын эхэнд Нийгмийн даатгал,
Татвар, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүс
мэдээлэл хийж иргэдийн сонирхосон асуултанд хариулт өгсөн.