• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймагт “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулагдлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран цагдаа дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах хүрээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулж байгаа билээ.

2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХЭҮК-ын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ цагдаагийн албан хаагчдад Хүний эрхийн ойлголт, хандлага арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийт 480 гаруй алба хаагчид цахимаар болон танхимаар хамрагдлаа.