• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймгийн Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа

2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус газар нь иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх, ойлгомжтой мэдээ мэдээллээр хангах, таатай орчин бүрдүүлэх зорилгоор шүүхийн нээлттэй танхимыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижуулжээ. Мөн шүүх хуралдааны танхимын хажууд “Хэргийн материалтай танилцах тусгай өрөө”-г гаргаж камержуулан иж бүрэн компьютер байршуулснаар хэргийн материалтай танилцахаар ирсэн хэргийн оролцогч нарын эрхийг хангаж уулзаж ярилцах боломжийг бүрдүүлсэн байна.
Шүүхийн Тамгын газар нь өөрсдийн үйл ажиллагааг үнэлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах цахим самбарыг байршуулж сар бүр дүн шинжилгээ хийж ажилладаг талаар уузалтын үеэр дурдлаа. Шүүхийн Тамгын газраас үйл ажиллагаатай танилцах талаар санал ирүүлсний дагуу ИТХ-ын дарга Б.Ганзориг, Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ нар оролцож мэдээлэл солилцлоо.