• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аавуудын баярын өдрөөр цахим мэдээллийг түгээж хамтран ажиллав

2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр буюу аавуудын өдрийн хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтоос татгалзах энэ талын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь дахь салбартай Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан хамтран зурагт цахим мэндчилгээг бэлтгэж хүргэлээ. Цаашид орон нутгийн түвшинд удирдах албан тушаалтан болон орон нутагт бэлтгэгдсэн жендэрийн сургагч багш нар, сумдад сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.