• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Залуучуудын оролцоо ба нөлөөлөл" сэдэвт сургалтад хамрагдлаа

Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй "Бүгд Залуусын төлөө, Залуус Бүгдийн төлөө" төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Залуучуудын оролцоо ба нөлөөлөл" сэдэвт сургалтад Комиссын орон нутаг дахь ажилтан хамрагдлаа. Сургалтад аймгийн ТББ-ын төлөөлөлүүд, уг сэдвийг сонирхогч 15-34 насны өсвөр үе, залуучууд оролцлоо. Сургалтаар нөлөөллийн ажлыг хэрхэн зохион байгуулах, залуучууд хамтарч хэрхэн төрдөө дуу хоолойгоо хүргэх тухай онол, практикийн мэдлэг мэдээллийг хуримтлууллаа.