• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна

2021 он 6 дугаар сарын 7-ны өдөр Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ, мониторингийг түүврийн хэлбэрээр сонгон санал авах байруудад Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ хяналт тавьж ажиллав. Тус үйл ажиллагаа нь 21 аймаг, дүүргүүдэд зохион байгуулагдаж байгаа ба мониторингийн дүнг улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх юм.

Санал авах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг хангах, хэрэгсэл бэлтгэх, халдвар хамгааллын дэглэм сахих, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө бэлтгэх, саналаа нууцаар өгөх боломж нөхцөлийг бүрдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг тод томоор байршуулах, санал авах үед бээлий ашиглахгүй бол үзэг бусад хэрэгслийг сайтар ариутгах, оочир дарааллын үед суух сандал байршуулах зэрэг санал зөвлөмжийг өгч ажиллав.