• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 336-р ангитай хамтран тус ангид хүний эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна

Зэвсэгт хүчний 336 дугаар ангитай Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ажилтан 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж хэдэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж, нэг дүгээр улиралд төлөвлөгдсөн “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, болон хууль, эрх зүйн боловсрол олгох” сургалтыг цар тахлын хөл хориотой холбогдуулан цахим хэлбэрээр тус ангийн “Их говийн гарнизон” цахим хуудсаар дамжуулан нийт бие бүрэлдэхүүнд сургалтыг зохион байгуулж байна.

“Их говийн гарнизон” цахим хаягт тус ангийн нийт бие бүрэлдэхүүн бүрэн хамарсан хаалттай хаяг бөгөөд тус хаягт байршуулсан сургалт, мэдээллийг давхардсан тоогоор 300 орчим хүн үзсэн хандалттай байна.

2021 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажилладаг рот, батарей, салааны захирагчид, залуу офицер, ахлагчдын уулзалтаар халдвар хамгааллын зөвлөмжийг сахин, ангийн байрлалд сургалт, мэдээллийг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.