• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Зөв амьдралын үнэ цэнэ" уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Ахмадын хороо, Сайншанд сумын ИТХ, Цагдаагийн газартай хамтран "Зөв амьдралын үнэ цэнэ" уулзалт өдөрлөгийг зохион байгуулж 120 гаруй иргэдэд мэдээлэл хүргэлээ. Тус өдөрлөгөөр Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга мэдээллийг хүргэж холбогдох байгууллагуудаас архины хор хөнөөл, эрүүл мэндийн талаар ойлголт өглөө. Мөн өдөрлөгт оролцогчдын дунд архины хор хөнөөлийг харуулсан жүжигчилсэн тоглолт, хэн сайн дуулах вэ уралдааныг тус тус зохион байгуулж шагнаж урамшууллаа. Иргэдэд хөгжилтэй сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэж аливаа эрсдэл бий болхоос урьдчилан сэргийлэх, ойлгож ухаархад нь  нөлөөлсөн үр дүнтэй өдөрлөг болж өнгөрлөө.