• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын орон нутаг дахь ажилтан Даланжаргалан суманд ажиллалаа

2020 оны 09 сарын 30-ны өдөр Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн Улсын байцаагч Б.Энхтуяатай хамтран Жендэрийн тухай ойлголт, хүүхдийн эрхийн асуудлаар Даланжаргалан суманд ажиллаж сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 160 гаруй төрийн албан хаагч болон сурагчид хамрагдсан ба утсаар болон биечлэн хууль зүйн зөвлөгөө өгч ажиллав. Зөвлөгөө авсан хоёр иргэн Комисст хандан гомдол гаргахаар болов. Тус үйл ажиллагааг сумын ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгуулсан ба сургалтын захиалга ирүүлснээр хамтран ажиллалаа