• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь" сэдэвт сургалтад аймгийн Цагдаагийн газрын 20 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ явуулсан бөгөөд оролцогчдын зүгээс дээрх сургалтыг бүх шатны байгууллагад зохион байгуулах шаардлагатай талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцахад анхаарах наад захын мэдлэг ойлголтыг өглөө. Сургалтад идэвхтэй оролцсон алба хаагч нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.