• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаанд 200 сурагч хамрагдлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ.
Энэхүү өдрийн хүрээнд "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар", "Залуучуудын хөгжлийн төв", "Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар", "Насан туршийн боловсролын төв", "Өхөөрдөм инээмсэглэлийн өргөө" ТББ, "Хүчирхэг бүсгүйчүүд групп", "Дорнын манлайлагч залуус" ТББ, "Монголын лидер сурагчдын холбооны Дорноговь аймаг дахь академи" зэрэг төр, төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа. Тус үй ажиллагааны хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдэд бие биенээ хүндлэх, зөв харилцаа хандлагад уриалах, цахим орчны зөв зохистой хэрэглээ, хүүхдийн эрх, үүргийн талаарх мэдээллээр хангах, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор "Тэмүүлэх хүч" уулзалтыг Сайншанд сумын ЕБ-ын 1,2,3,5-р сургууль, МСҮТ-ийн 100 эмэгтэй, 100 эрэгтэй сурагчдын төлөөллийг оролцуулж зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчид өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хүйсийн тэгш эрх, үе тэнгийн дарамт шахалтын сөрөг нөлөө, бусдыг ойлгох, зөв харилцаа хандлагын тухай ойлголт мэдлэг нь нэмэгдсэн.
Мөн үйл ажиллагаанд оролцогчдод зориулж мэндчилгээ хүргэсэн Саранхөхөө театрын уран бүтээлч СТА Ч.Одондэмбэрэл, Дашжаргал багштай "MAGIC DANCE" бүжгийн клубын сурагчид, ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Одсүрэн, МСҮТ-ийн сурагч О.Гантөр, Мөнхбат нартаа талархал илэрхийлье.