• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийгдэнэ

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран "Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх"-ийн талаар нөхцөл байдлын дүн шинжилгээг 2021 оны 10 дугаар сард хийхээр төлөвлөж Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ АЗДТГ-ын НБХ-ын Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, жендерийн бодлого хариуцсан мэргэжилтэнтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар орон нутгийн хэмжээнд тоон үзүүлэлт, судалгаа, кейс тохиолдол, арга хэмжээний талаар мэдээллийг цуглуулах ажлыг эхлүүлэхээр болов.