• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдрийн хүрээнд хамтран ажиллахаар нэгдлээ

2020 оны 10 сарын 01-ны өдөр охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сайн дурынхан нэгдэж хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар охидын эрхийг хамгаалах чиглэлээр хэрхэн ямар арга хэмжээг зохион байгуулах, охидод тулгамдаж буй асуудлаар ярилцаж санал солилцлоо. Уулзалтын үр дүнд 5 төрлийн үйл ажиллагаа төлөвлөж хамтран ажиллахаар болов.