• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Охидын эрхийн хамгаалах өдөр"-ийн хүрээнд хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулагдлаа

2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Охидын эрхийн хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагын төлөөлөл болсон хүний эрхийн хамтын ажиллагааны бүлгийн гишүүд санал солилцлоо. Тус уулзалтаар охидын эрхийн нийтлэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдол хаана хэрхэн хандаж зөвлөгөө мэдээлэл авах талаар цахим нөлөөлөл, цахимаар зөвлөгөө өгөх, үе тэнгийнхнээр нь дамжуулан мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөв. Тус үйл ажиллагааг жил бүр хүний эрхийн хамтын ажиллагааны бүлгийн гишүүд хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ , цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, цахимаар мэдээлэл авах чиглэлд түлхүү анхаарал хандуулахаар ярилцлаа.