• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Подкаст ярилцлагаар иргэдэд мэдээлэл хүргэлээ

Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан "Хүний эрх" сэдэвт подкаст ярилцлагад Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ оролцож иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Тус ярилцлагаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хангах хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн хаана хандах, хүний эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ конвенц үндэсний хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэлээ.