• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгчдөд хүний эрхийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр "Иргэдийн оролцоо ба хүний эрх" сэдвээр Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний эрхийн Үндэсний байгууллагын товч танилцуулга, хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийг хамгаалагч, иргэдийг тэгш оролцуулах зэрэг ойлголтыг нэмэгдүүллээ. Тус сургалтыг Сайншанд сумын ИТХ-аас зохион байгуулсан бөгөөд дахин хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаа илэрхийллээ. Мөн сумын ИТХ-ын дарга А.Энхзаяад хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 20 дахь илтгэл болон ном, гарын авлагыг өглөө.