• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургууль, цэцэрлэгийн "Эцэг эхийн зөвлөл"-д мэдээлэл хүргэлээ

Боловсрол, соёл, урлагийн газраас санаачилсан Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын Эцэг зөвлөлийн гишүүдийг чадваржуулах сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтран зохион байгуулж, ЕБ-ын 21 сургууль, 36 цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн 150 орчим гишүүд цахимаар оролцлоо. Оролцогчдод "Зөвлөлийн үйл ажиллагаа ба хүний эрх"-ийн асуудлаар Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ мэдээлэл хүргэлээ. Эцэг эхийн зөвлөл нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хөгжлийг дэмжих ялангуяа боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг оролцоотой юм.