• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төмөр Замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд сургалтад хамрагдав

2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Төмөр Замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад "Хүний эрхийн тухай ойлголт, харилцаа хандлага" сэдвээр 2 цагийн сургалтыг Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ зохион байгууллаа. Тус сургуулиас жил бүр элсэн суралцагч нартаа зориулан хүний эрх, жендэр, амьдрах ухааны боловсрол олгох сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтын явцад хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн, хаана, хандах, хүний эрхийн зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, бид өөрсдөө хүний эрхийг хамгаалагч юм байна гэх мэт сонирхсон асуултаа асууж сэтгэгдлээ хуваалцлаа.