• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтын ажиллагааны үр дүн

2020 оны 07 сард МУ-ын ХЭҮК-ын ажлын хэсэг орон нутагт ажилласантай холбоотойгоор зөвлөмж, чиглэл өгсөн ба тус чиглэлийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж хүний эрх, жендэр, хөдөлмөрийн аюулгүй байдал болон тухайн байгууллагад тулгамдаж байгаа нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд зарлан мэдээлэх систем байршуулах, аж ахуйн эргэлт уулзалтыг байрыг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор барилгын өргөтгөлийг хийх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж тус ажлын үйл явц хэрэгжилттэй танилцаж батламж гардууллаа. Цагдан хоригдож байгаа хүмүүст харилцаа хандлага, зан үйлд эерэгээр нөлөөлөх сургалт, лекц, мэдээ мэдээллийг хүргэснээр дахин гэмт хэрэгт үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөв хандлагад төлөвших цаашлаад хохирогчийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, албан үүргээ түргэн шуурхай биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн байрны засвар үйлчилгээнд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэж авто машины түлхүүрийг батламжийн хамт гардуулан өглөө. Дээрх үйл ажиллагаанд Комиссын орон нутаг дахь ажилтан хамтран ажиллалаа.