• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Ханги боомт"-ын нөхцөл байдалтай танилцлаа

2020 оны 09 сарын 16-ны өдөр Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг болон бусад байгууллагатай хамтран Хатанбулаг сумын хилийн Ханги боомтын нөхцөл байдалтай танилцаж тэнд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар уулзаж ярилцав. Халдварт өвчлөлтэй холбоотойгоор тус боомтод нэг өдөрт хилээр нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллахад 7-8 хүн голомтод ажилладаг ба албан хаагчид олон цагаар хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажилласнаас эрүүл мэндийн хувьд хүндрэл үүсэх, хамгаалах хувцас хэрэгсэл дутагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг тоног төхөөрөмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлыг хөндлөө. Дээрх асуудлаар орон нутгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн. Мөн тус сумын Засаг дарга болон Хилийн цэргийн 0168-р ангийн удирдлагатай хамтран ажиллах талаар мэдээлэл хүргэж Комиссоос бэлтгэн гаргасан илтгэл, ном гарын авлагыг хүргэлээ.

э.