• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хариуцлагатай албан хаагч өгөөлний уулзалт зохион байгууллаа

"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ тус аймаг дахь Цагдаагийн газар болон Юнител ХХК-ийн Дорноговь салбартай хамтран хүний эрхийн өглөөний уулзалт арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа.
Өглөөний уулзалтаар "Цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүй, эерэг харилцаа хандлага", "Эрүү шүүлтээс ангид байх эрх" зэрэг сэдвээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин- Эрдэнэ нар мэдээлэл хүргэлээ.
Оролцоонд тулгуурласан чөлөөт арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, тус аймаг дахь Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагууд болон цагдаагийн алба хаагч нийт 60 хүн хамрагдсан байна. Тус өглөөний уулзалтад оролцогчдоос албан хаагчдын хувьд сэтгэл зүй, гэр бүлдээ цаг гаргах, иргэдийн харилцаа хандлагатай холбоотой хүндрэл үүсдэг талаар илэрхийлсэн ба аймгийн ХЭЗХ-ын удирдлага албан хаагчийн гэр бүлд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаа илэрхийлсэн. Мөн албан хаагчдаас гарсан саналыг байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулахаар болов.