• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна

2020 оны 09 сард нийт таван удаагийн сургалтад 240 гаруй төрийн албан хаагч иргэд хамрагдлаа. Орон нутгийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхэд суурилсан хандлага, харилцааны талаар сэдвийн хүрээнд захиалгыг ирүүлсэн ба Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын ЗДТГазар болон газар хэлтсийн удирдлагууд, оюутан сурагч, эцэг эх хамрагдлаа. Сургалтын үр дүнд хүний эрх, үүргийн тухай ойлголттой болж эрх нь зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хаана хэрхэн хандах, байгуулагын дотоод дүрэм журамд жендэрийн асуудлыг тусгах талаар ойлголттой болж чадсан талаар оролцогчид сэтгэгдлээ хуваалцсан юм.