• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сард 130 хүн хамрагдлаа

2021 оны 01 дүгээр сард Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан 130 гаруй төрийн албан хаагчдад "хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилтан нар хамрагдсан ба сургалтыг зохион байгуулахдаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зөвлөмжийг сахин зохион байгууллаа.