• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн зөвлөгөө мэдээллийг хаанаас хэрхэн авах талаар дохионы хэлээр иргэд олон нийтэд хүргэлээ

2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ дохионы хэлмэрч Д.Бадамгэрэлтэй хамтран хүний эрхийн асуудлаар хэрхэн хаанаас мэдээлэл, зөвлөгөө авах талаар богино хэмжээний видео бичлэг хийж иргэд олон нийтэд хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар: 107.075 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 61095 нь эрэгтэй, 45980 нь эмэгтэй, 12.476 нь 0-18 насны хүүхэд байна. Харин орон нутгийн хувьд 2600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байх ба хүн амын байдлаас шалтгаалан Сайншанд сум, Замын-Үүд суманд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоон үзүүлэлт бусад сумдтай харьцуулахад өндөр байна.