• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд "SPEAKER-2020" уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа

Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд Өсвөр үе, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг сонсох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан илтгэлийн уралдаанд 2 насны ангилал 5 сэдвийн хүрээнд 38 оролцогч бичлэгээ ирүүлж шүүгчийн бүрэлдэхүүн ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгарууллаа.
Энэхүү уралдаан нь 2014 оноос эхлэн тасралтгүй 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба энэ удаад Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан аймгийн ИТХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газартай хамтран Цахим хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа. Илтгэлийн уралдаан малчны хотоос Монгол дээл хувцсаараа гоёж, сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж идэвхтэй оролцлоо.

Уралдааны шүүгчээр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, Саран хөхөө театрын жүжигчин МУСТА Б.Даваахүү, Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Б.Баярхүү, Залуучуудын хөгжлийн төвийн ажлын албаны нарийн бичиг Б.Жамъянжав нар 5 цагийн турш бичлэгтэй танилцаж шилдгүүдийг шалгаруулсан. Шалгарсан илтгэлийн цахим хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэж байна.

Залуучуудын ангилалд
1-р байр Д.Мөнх-Эрдэнэ
2-р байр О.Ариунцэцэг
3-р байр Д.Эрдэнэцэцэг

Сурагчдын ангилалд
1-р байр Б.Баярцэцэг
2-р байр Б.Ган-Эрдэнэ
3-р байр Б.Дэмбэрэл нар тус тус шалгарлаа.