• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл" цахимаар хуралдлаа.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл" цахимаар хуралдлаа. Тус хуралд Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ оролцож зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар орон нутагт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, хүний эрхийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, иргэдийн бэрхшээлийн онцлогт тохирсон мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах зэрэг саналыг гаргалаа. Тус зөвлөлийн хуралд төрийн болон төрийн бус байгууллагын 10 гаруй төлөөлөл оролцож төлөвлөгөөнд саналаа тусгалаа.