• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгууллаа

2020 оны 09 сарын 27-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран “ Бидний хүүхдүүд хөгжих тэмүүлэлтэй” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 14 сумын 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хамруулж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүй эрүүл мэнд”, “Хөгжлийн ялгаатай иргэдийн гэр бүлд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх сэдвээр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хүргэсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ мэдээлэл хүргэлээ. Тус арга хэмжээнд илтгэл тавьсан албан тушаалтнуудаас оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал, эмч, эмнэлгийн байгууллагын харилцаа хандлагыг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжилтийг бүрэн хангуулах талаар асуулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.