• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хоригдсон сонгогч саналаа өгөх нөхцөл байдалд хяналт тавьж ажиллалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хоригдсон сонгогч саналаа нууцаар өгөх, санал өгөх боломжийг бүрдүүлсэн эсэх, ариутгал халдваргүйгүйжилтийг холбогдох журамд заасны дагуу зохион байгуулсан байдалд Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ хяналт тавьж ажиллав. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлын хэсгийг хувь хүний нэр төр, алдар хүнд хувийн нууцыг хадгалах талаар зөвлөв. Энэхүү үйл ажиллагаа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэгдсэн удирдамжтай зохион байгуулагдаж байгаа бөгөөд 21 аймаг, дүүргүүдэд зохион байгуулагдаж байна. Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь холбогдох шаардлагыг ханган сонгох эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэвийн явуулсан байна.